ЖЕНЕВ, 2026 оны зургаадугаар сарын 3 /TASS/. "Эль-Ниньо" хэмээх үзэгдэл намрын сүүл хүртэл үргэлжлэх магадлал өндөр байгаагийн улмаас дэлхий даяар ган гачиг, ширүүн бороо, хэт халалт болон цаг агаарын бусад эрс тэс үзэгдлийн давтамж нэмэгдэх төлөвтэй байгааг Дэлхийн цаг уурын байгууллагаас (ДЦУБ) анхаарууллаа.
"Эль-Ниньо үзэгдэл болох магадлал улам нэмэгдэж байгаа бөгөөд ирэх саруудад дэлхийн агаарын температур, хур тунадасны төлөвт нөлөөлж, цаг агаарын эрс тэс үзэгдлүүд нэмэгдэх төлөвтэй байна" гэж ДЦУБ-ын шинэ тайланд дурдсан байна.
ДЦУБ-ын тооцоолсноор, 6-8 дугаар сарын хооронд "Эль-Ниньо" үзэгдэл болох магадлал 80 хувьтай байгаа бол 11 дүгээр сар хүртэл үргэлжлэх магадлал нь 90 хувиас давжээ.

"Ган гачиг, аадар борооны давтамжийг эрс нэмэгдүүлж, эх газарт төдийгүй далай тэнгист хэт халалт үүсгэх эрсдэлтэй байгаа хүчтэй "Эль-Ниньо" үзэгдэлд бид бэлэх байх ёстой" гэж ДЦУБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Селесте Сауло мэдэгджээ. Тэрбээр мөн 2023-2024 онд ажиглагдсан өмнөх "Эль-Ниньо" үзэгдэл "цаг уурын ажиглалтын түүхэн дэх хамгийн хүчтэй таван үзэгдлийн тоонд орж", 2024 онд дэлхийн агаарын температур дээд цэгтээ хүрч халахад нөлөөлсөн гэдгийг дурдсан байна.
Дэлхийн уур амьсгал, цаг агаар нь "Эль-Ниньо", "Ла-Нинья" гэсэн уур амьсгалын хоёр том үзэгдлээс ихээхэн хамаардаг. Эль-Ниньо нь Номхон далайн төв болон зүүн хэсгийн гадаргын усны температурыг огцом нэмэгдүүлдэг бол Ла-Нинья нь эсрэгээрээ бууруулдаг аж.
"Эль-Ниньо", "Ла-Нинья" нь хэдэн жил тутамд сэлгэн тохиодог учир далайн урсгал болон агаар мандлын салхины эргэлт өөрчлөгдөхөд ихээхэн нөлөөлдөг. Үүний улмаас дэлхийн зарим бүс нутагт ган гачиг болдог бол зарим хэсэгт нь ширүүн бороо ордог байна.
Эх сурвалж: montsame.mn
2026/06/03
Шинэ мэдээТэрээр мастерсийн цэнхэр бүсний ангиллын -74кг-ийн но-ги төрөлд алтан медаль, Ги-тэй төрлийн -76кг-ийн ангилалд мөнгөн медалийг тус тус хүртсэн юм.
2026/06/03
Шинэ мэдээТуйлын бүс нутгийг тооцохгүйгээр дэлхийн далайн гадаргын дундаж температур 2024 оны 3 дугаар сард бүртгэгдсэн хамгийн дулаан температуртай адил хэмжээнд хүрсэн байна
2026/06/03
Шинэ мэдээТус сургалт нь гамшгийн үеийн хүмүүнлэгийн тусламж, хариу арга хэмжээний зохицуулалтын талаарх оролцогчдын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ үндэсний болон олон улсын оролцогчдын хамтын ажиллагаа, харилцан ажиллагааг бэхжүүлэх, хүмүүнлэгийн зохицуулалтын чиглэлээр сургалт, дадлага сургуулийг төлөвлөн зохион байгуулах чадавхыг дээшлүүлэхэд ач холбогдолтой байлаа.