Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 40 орчим хувьд сайн байна

A- A A+

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн бэлчээрийн ургамлын ургалт тавдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 40 орчим хувьд сайн, 40 орчим хувьд дунд, 20 гаруй хувьд муу байна.

Үүнд: Дундговь, Өвөрхангай, Баянхонгор, Баян-Өлгийн ихэнх, Ховд, Завхан, Говь-Алтай, Өмнөговийн зарим, Архангай, Увс, Төв, Хөвсгөлийн ганц нэг сумдын нутгаар муу, Дорнод, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэрийн нийт, Хөвсгөл, Хэнтий, Сэлэнгэ, Дорноговь Булганы ихэнх, Төв, Өмнөговь, Увс, Сүхбаатарын зарим, Ховд, Говь-Алтай, Завханы цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.

 Өмнөх арав хоногтой харьцуулбал, Дорноговийн ихэнх, Булган, Сүхбаатар, Увсын зарим сумдын нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайжирсан байна. 

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Залуу офицеруудын чуулга уулзалтад 70 орчим алба хаагч оролцлоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.