Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Архангай аймгийн 14 сум, Булган аймгийн 7 сум, Завхан аймгийн 2 сум, Өвөрхангай аймгийн 9 сум, Өмнөговь аймгийн 4 суманд бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 4-9 м/с, Алтайн уулс болон говийн бүс нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +8...+13 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, Увс нуурын хотгор, Алтайн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө +12...+14 градус дулаан байна.
Төлөв байдал: 04, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, 06-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Салхи 04, 05-нд Алтайн уулс болон говь, хээрийн нутгаар 13-15 м/с хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 0...-5 градус, өдөртөө +9...+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр шөнөдөө +7...+12 градус, өдөртөө +19...+24 градус, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.с
Гал түймэр:
Дархан-Уул аймаг, Шарынгол сум Хайрхан багийн 8 дугаар байр орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 2026.06.02-ны өдрийн 08:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь 55 дугаар ангийн алба хаагчдыг очиход 8 айлын нийтийн орон сууцны цахилгаан хуваарилах самбар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Уурхайчин баг утаа гарч байна гэсэн дуудлагыг 2026.06.02-ны өдрийн 16:11 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн байрны гал тогооны өрөөнд эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг12 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.06.03-ны өдрийн 00:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/06/03
Шинэ мэдээШадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллалаа.
2026/06/03
Шинэ мэдээТүүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсын дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж, ирэх наймдугаар сард зохион байгуулах “COP 17” бага хурлын бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй хангаж буйг танилцууллаа.
2026/06/03
Шинэ мэдээУлсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.