Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтнүүд мэргэшүүлэх сургалтад хамрагдлаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас “Ололт амжилтын түлхүүр” сургалтын төвтэй хамтран Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн бэлтгэх мэргэшүүлэх сургалт, дадлагыг 14 хоногийн хугацаанд зохион байгууллаа.

Сургалтын хүрээнд алба хаагчдад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль эрх зүйн орчин, эрсдэлийн менежмент, үйлдвэрлэлийн ослын судалгаа, хөдөлмөрийн эрүүл ахуй, эрүүл мэнд, сэтгэлзүйн дэмжлэг, анхны тусламж, ISO 45001:2018 менежментийн тогтолцоо зэрэг онол, практик хосолсон мэдлэг, ур чадварыг эзэмшүүлсэн юм.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал нь зөвхөн дүрэм, журам мөрдүүлэх асуудал бус байгууллагын тогтвортой үйл ажиллагаа, хүний нөөцийн бодлого, удирдлагын манлайллын салшгүй хэсэг.

Тиймээс албаны хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сахиулах зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгаврыг хэрэгжүүлж, “Онцгой байдлын албанд -Эрүүл, аюулгүй ажлын байр” аяныг зохион байгуулж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Залуу офицеруудын чуулга уулзалтад 70 орчим алба хаагч оролцлоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.