Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ

A- A A+

Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг орон нутагт хяналт шалгалтыг эхлүүллээ.

Ажлын хэсэг өнөөдөр (2026.05.31)Дархан-Уул аймагт ажиллаж, иргэдийн ажиллаж, амьдарч, сурч байгаа орчин, барилга байгууламж, нийтийн эзэмшлийн талбай, хүүхдийн тоглоомын болон хөгжлийн орчин зэрэг бүх чиглэлээр эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалтыг зохион байгуулах даалгавар өглөө.

Шадар сайд Н.Номтойбаяр “Өмнө нь 1360 объектод хийсэн хяналт шалгалтын дүнд нийт 5270 зөрчил илэрсэн нь нэг объект тутамд дунджаар хоёроос доошгүй зөрчил бүртгэгдсэн гэсэн үзүүлэлт юм. Энэ нь холбогдох стандарт, дүрэм журам хангалттай мөрдөгдөхгүй байгааг харуулж байна. Тиймээс нүглийн нүдийг гурилаар хуурахгүйгээр бодит үнэнтэйгээ нүүр тулъя, бүгдийг шалгая, эрсдэл үүсэхээс өмнө таслан зогсооё, дахиж хүний амь эрсдэх ёсгүй” хэмээн энэ үеэр онцолсон юм.

Хяналт шалгалтыг бодит нөхцөл байдалд тулгуурлан, зөрчил дутагдлыг илрүүлж, эрсдэл үүсэхээс өмнө урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зарчмаар зохион байгуулна.

Иргэдийн аюулгүй орчинд ажиллаж, амьдарч, сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэхэд төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүрийн хамтын оролцоо чухал байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Залуу офицеруудын чуулга уулзалтад 70 орчим алба хаагч оролцлоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.