Төслийн хүрээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлнэ

A- A A+

Монгол улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд туссан Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр “Монгол Улсад Гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг  2026-2030 онд хэрэгжүүлэхээр өнөөдөр нээлтээ хийлээ.  

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Азийн хөгжлийн банкны Гамшгийн эрсдэлийн удирдлагын ахлах мэргэжилтэн Стивен Гөүлдфинч, Усны нөөц хариуцсан мэргэжилтэн
Дастин Шинн нар болон холбогдох бүтцийн нэгжийн удирдлага, мэргэжилтнүүд оролцсон юм. 

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хэлсэн үгэндээ “Монгол Улс дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн 2015 оноос гамшгаас хамгаалах менежментээс гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент рүү шилжиж, эрх зүйн болон институцын хувьд томоохон шинэчлэл хийсэн. Хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллага өөрийн чадавхаа бэхжүүлэхээс гадна гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын чадавхыг дээшлүүлэх, төр засаг, орон нутгийн удирдлага, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэд, олон нийт, сайн дурынхныг сургаж бэлтгэх, тэдний оролцоог хангах замаар үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бий болгох цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр зорин ажиллаж, төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлж байна” гэлээ.

Тус төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд гамшгийн аюулаас эрт сэрэмжлүүлэх, зарлан мэдээллийн тогтолцоо бүрдэж, гамшгаас урьдчилан сэргийлэх, орон нутгийн болон Онцгой байдлын байгууллагын холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн бэлэн байдал дээшилж, гамшиг, аюулт үзэгдэл, ослыг хохирол багатай даван туулах нөхцөл бүрдэх юм.

Төслийн үр дүнд 21 аймагт гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулж, гамшгийн ослын дуудлага хүлээн авах, зохицуулах системийг бүрдүүлж,  үүрэн холбооны 5 оператор компанийн хэрэглэгчдэд гар утсаар дамжуулан гамшгийн аюулаас сэрэмжлүүлэх мэдээг шуурхай хүргэхээс гадна Улаанбаатар хотод нэмэлтээр 82 цамхаг, 2 хөдөлгөөнт цамхаг, аймаг орон нутагт 80 дуут дохиоллын цамхаг тус тус шинээр суурилуулж, гамшгийн үед холбоо зохион байгуулах хөдөлгөөнт холбооны систем байгуулахаар ажиллаж байна.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хэнтий аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллалаа. 

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсын дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж, ирэх наймдугаар сард зохион байгуулах “COP 17” бага хурлын бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй хангаж буйг танилцууллаа. 

Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.