"Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээнд амжилттай оролцлоо

A- A A+

"Улаанбаатар марафон-2026” олон улсын гүйлтийн тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас 200 гаруй алба хаагч оролцож, амжилтаа баталгаажууллаа. 

"Гэр бүлийн ангилал"-д НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч, хөнгөн атлетикийн ОУХМ  Д.Тэмүүжин гэр бүлийн хамт оролцож, тэргүүн байр эзэлсэн юм. 

Түүнчлэн 35-54 насны ангиллын 21 км 195 метрийн хагас марафон гүйлтийн төрөлд тус ангийн аврагч-гал сөнөөгч, ахлагч, хөнгөн атлетикийн спортын мастер Ч.Чинбат  гутгаар байрт шалгарч, хүрэл медаль, мөн ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч, хөнгөн атлетикийн спортын мастер Ө.Отгонзаяа 10 км-ийн кросс гүйлтийн төрөлд VIII байрт шалгарлаа. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.