Алба хаагчдын санал, сэтгэгдлийг сонсож, сургалт, мэдээлэл хийлээ

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах бэлэн байдал, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сургалт бэлтгэл, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын багаж хэрэгсэлтэй танилцлаа.

Хурандаа Ц.Уранчимэг алба хаагчидтай уулзах үеэрээ дэлхий дахинд тохиолдож байгаа гамшиг, аюулт үзэгдлийн нөхцөл байдал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эрсдэлийн өсөлт, Монгол Улсад сүүлийн жилүүдэд тохиолдсон гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм.

Тэрээр алба хаагчид гамшгийн үеийн хариу арга хэмжээний чадавхаа нэмэгдүүлэх, мэргэжлийн мэдлэг, ур чадвараа тогтмол хөгжүүлэх шаардлагатайг тэмдэглээд алба хаагчдын нийгмийн хамгаалал, ажиллах орчин нөхцөл, эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг, орон нутагт ажиллахад тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.

Энэ үеэр ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатар төрийн албаны ёс зүй, байгууллагын соёл, сахилга хариуцлага, иргэдтэй харилцах харилцаа, цахим орчин дахь ёс зүйн хэм хэмжээний талаар алба хаагчдад сургалт, мэдээлэл хийлээ.

Дундговь аймаг нь 15 сумын 68 багийн 47 мянга гаруй хүн амтай бөгөөд нутаг дэвсгэрийн онцлогоороо говь, хээрийн бүсэд оршдог.

Хуурайшилт, хүчтэй салхи, аянга цахилгаан, цасан болон шороон шуурганы давтамж өндөр байдаг нь гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг нэмэгдүүлдэг онцлогтой.

Аймгийн хэмжээнд өнгөрөгч 2025 онд аюулт үзэгдэл, ослын 66 удаагийн дуудлага бүртгэгдэж, Онцгой байдлын газрын алба хаагчид 26 иргэний амь нас, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Нийт аюулт үзэгдэл, ослын

• 47 хувь нь объектын гал түймэр,

• 3 хувь нь хээрийн түймэр,

• 18 хувь нь биологийн гаралтай аюулт үзэгдэл

• 21 хувь, нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол

• 3 хувь нь цаг агаарын гаралтай аюулт үзэгдэл

•8 хувь нь геологийн гаралтай аюулт үзэгдэл тус тус эзэлжээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Залуу офицеруудын чуулга уулзалтад 70 орчим алба хаагч оролцлоо

“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

“Гамшиг судлал, Инновац” сэтгүүлд эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна

Сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.