Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 1 суманд 0.4 мм, Завхан аймгийн 2 суманд 0.8 мм цас орж, цасаар шуурсан. Дорнод аймгийн 6 суманд 43.6 мм мөндөр, Увс аймгийн 9 суманд 4 мм, Ховд аймгийн 2 суманд 1 мм, Хөвсгөл аймгийн 2 суманд 1 мм, Хэнтий аймгийн 2 суманд 14 мм бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Aлтайн салбар уулсаар салхи секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар 0...+5 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон Туулын бэлчир, Хараа, Туул голын хөндийгөөр +23...+28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүлшинэ. Өдөртөө үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө +4...+6 градус, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 20, 23-нд нутгийн баруун хэсгээр, 21,22-нд нутгийн зарим газраар 15-17 метр хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн төв хэсгээр, 22-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж шөнөдөө Монгол-Алтай, Завхан, Заг-Байдраг голын эхээр -3...-8 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +2...-3 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг болон Дорнод Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна. 23-нд говь болон зүүн аймгуудын нутгаар дулаарна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 25 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 20:24 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ын 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 6 дугаар хороо айлаас гал гарч шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 21:49 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 42 м.кв 2 өрөө байрны модон хаалга, дан нуруу шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 24 дүгээр хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 05.18-ны өдрийн 23:39 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ийн хашаанд 0.2 га талбайд шар өвс, 1х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн "Дунд цухлаг’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 308 км, сумын төвөөс зүүн зүгт 210 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч 4 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/19
Шинэ мэдээОнцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймгийн Онцгой байдлын газрын үйл ажиллагаа, гамшгаас хамгаалах бэлэн байдал, алба хаагчдын ажиллах орчин нөхцөл, сургалт бэлтгэл, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын багаж хэрэгсэлтэй танилцлаа.
2026/05/19
Шинэ мэдээХэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Улаан хөндийн цагаан гунатай” гэдэг газар тавдугаар сарын 15-ны өдрийн 16:30 цагт гарсан ойн түймрийг 17-ны өдрийн 20:30 цагт цурамд оруулж, өнөөдөр (2026.05.19) 06:00 цагт бүрэн унтраалаа.