Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хотод болон Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Завхан, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн зарим газраар хур тундас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Ихэнх нутгаар баруунаас 6-11 м/с, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүнэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс 6-11 м/с, +14...+16 градус дулаан байна.
Төлөв байдал: 19-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд говь, тал, хээрийн нутгаар, 22-нд говь, талын нутгаар 15-17 м/с хүрч ширүүснэ. 20-нд нутгийн баруун хэсгээр, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүсэж шөнөдөө Монгол-Алтай, Завхан, Заг-Байдраг голын эхээр -5...-10 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна. 23-наас ихэнх нутгаар дулаарна
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.17-ны өдрийн 09:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Увс аймаг, Түргэн сум Рашаант багийн “Хээр морьт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 18 км-т, сумын төвөөс зүүн зүгт 18 км-т/ суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.17-ны өдрийн 12:44 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Frobox” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 6 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.17-ны өдрийн 19:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 5х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
ой, хээрийн түймэр:
Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант багийн “Дагналтай-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 254 км-т, сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 11:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах 09 дүгээр анги, Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар анги, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 24 алба хаагч, 3 автомашин, тус сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хорих 417 дугаар анги, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн, нийт 40 хүн, 5 автомашинтайгаар ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 06.17-ны өдрийн 08:30 цагт цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Төв аймаг, Мөнгөнморьт сум Жаргалант багийн “Эхлээрийн-Өндөр” гэдэг газар /аймгийн төвөөс 264 км-т, сумын төвөөс 65 км-т/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 11:54 цагт хүлээн авсан. Нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр анги, Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 48 хүн, 6 автомашин, 14 мотоциклтойгоор ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 05.16-ны өдрийн 23:45 цагт цурамд оруулж, 05.17-ны өдрийн 13:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 560 га талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн "Дунд цухлаг’’ гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 308 км-т, сумын төвөөс зүүн зүгт 210 км-т/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 12:30 цагт хүлээн авсан. Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн МТ1110 нисдэг тэргээр 5 удаагийн нислэгээр Үндэсний аврах бригад, Уул, уурхайн аврах 09 дүгээр анги, НОБГ-ын Налайх дүүргийн 28 дугаар ангийн нийт 35 алба хаагч 3 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Хэнтий аймаг, Батширээт сум Онон багийн "Улаан хөндийн цагаан гунатай" гэдэг газар /Монгол улсын хилээс урд зүгт 10 км, аймгийн төвөөс баруун хойд зүгт 236 км, сумын төвөөс баруун хойд зүгт 62 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 16:30 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хилийн цэргийн 0287 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн нийт 32 хүн, 2 автомашин, 13 морьтойгоор ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 05.17-ны өдрийн 20:30 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 1500 га орчим талбай өртөж шатсан.
Сэлэнгэ аймаг, Мандал сум Хэрх багийн "Эмээлт хөтөл" гэдэг газар Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.17-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан. Тус сум дахь Онцгой байдлын хэлтэс, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 18:10 цагт цурамд оруулж, 18:47 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 35 мкв орчим талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/18
Шинэ мэдээТөв аймгийн Мөнгөнморьт, Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан 2 түймрийг цурамд оруулж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
2026/05/18
Шинэ мэдээУлсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.05.11-2026.05.17) нийслэлийн 9 дүүрэг, 18 аймгийн 52 суманд аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.
2026/05/18
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ