Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 1 суманд 0.0 мм цас, Дорнод аймгийн 3 суманд 1 мм, Өвөрхангай аймгийн 5 сумад 1.0 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 0.0 мм, Хэнтий аймгийн 18 суманд 8 мм бороо орсон. Одоогоор Дорнод, Сүхбаатар аймгийн зарим сумдад бороо орж байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар +5...+10 градус, Говь-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +10...+15 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө дулаарч +18...+20 градус дулаан байна.

Төлөв байдал: 16-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 16-нд говийн бүс нутгаар, 17-нд говь, талын нутгаар борооны өмнө түр зүүр ширүүсэж, 18, 19-нд Алтайн уулархаг нутаг, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +6...+11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +18...+23 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

Гал түймэр:

 

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр баг гал гарч байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 12:38 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хааагчдыг очиход тус байрны В1 давхарт хураалттай цаасан хайрцаг, хог шатаж байсныг ажиллаж унтраасан.

Орхон аймаг, Баян-Өндөр сум Баянцагаан багийн задгайд автомашины гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 13:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэмшигч тодорхойгүй 3х5 метрийн хэмжээтэй гараашны дотор хэсэг, эд зүйлийн хамт шатаж байсныг ажиллан унтраасан.

Хэнтий аймаг, Хэрлэн сум 2 дугаар баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 20:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 8х9 метрийн хэмжээтэй байшин, эд зүйлсийн хамт шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.14-ний өдрийн 20:50 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 4х12 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Өмнөговь аймаг, Баян-Овоо сум Могой багийн “Хүннү” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 156 км, сумын төвөөс баруун урд зүгт 56 км/ ачааны автомашин шатаж байна гэсэн тухай дуудлагыг 05.15-ны өдрийн 01:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн Цогтцэций сум дахь 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi Shacman SX4255JV344” загварын ачааны автомашины чиргүүлийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хэнтий аймагт ажиллаж, өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа

Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10, 11 дүгээр албан даалгавар, Улсын Онцгой комиссын даргын 03 дугаар тушаалын хэрэгжилт, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах ажлын хүрээнд өнөөдөр (2026.07.31) Хэнтий аймагт ажиллалаа. 

Бүсчилсэн хөгжил, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо

Түүнчлэн гамшгийн эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг бэхжүүлэх, олон улсын дэвшилтэт технологи, хиймэл оюун ухааныг бодлого, төлөвлөлтөд нэвтрүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллахын ач холбогдлыг онцолж, ирэх наймдугаар сард зохион байгуулах “COP 17” бага хурлын бэлтгэл ажлыг Монгол Улсын Засгийн газар эрчимтэй хангаж буйг танилцууллаа. 

Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Улсын хэмжээнд он гарсаар долоодугаар сарын 30-ны өдрийн байдлаар усны ослын 92 удаагийн тохиолдол бүртгэгдэж, төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 149 иргэний амь насыг авран хамгааллаа.