Эрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албанд зохион байгуулж байгаа гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд дууриалган үзүүлэх тактикийн дадлага сургуулийг зохион байгууллаа.

Тус дадлагыг Говь-Алтай, Сүхбаатар, Өмнөговь, Орхон, Төв аймаг, ХӨСҮТ, УНТЭ болон нийслэлийн Эрүүл мэндийн газарт зохион байгуулж, хээрийн эмнэлэг дэлгэх, хөдөлгөөнт баг ажиллуулах, гоц халдварт өвчний хариу арга хэмжээ авах зэрэг бодит нөхцөлд ажиллаж, салбар хоорондын уялдаа, холбоог дээшлүүллээ.

“Гамшгийн үеийн Эрүүл мэндийн улсын алба, Сурталчилгааны улсын албаны удирдлага зохион байгуулалт, хариу арга хэмжээ, харилцан ажиллагаа” сэдвийн хүрээнд болж байгаа тус сургалт нь гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүссэн үед эрүүл мэндийн салбарын шуурхай хариу арга хэмжээний тогтолцоог бэхжүүлэх, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

2026/05/14
Шинэ мэдээ“Залуу офицерууд"-ын хөгжлийн жилийн хүрээнд Онцгой байдлын байгууллагаас алба хаагчдын нийгмийн баталгааг хангах, албаны ур чадвар, хөгжлийг дэмжих, алба хаагчдыг мэргэшүүлэх чиглэлээр олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн юм.
2026/05/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/05/14
Шинэ мэдээСэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь ОБЕГ-ын даргын 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Гамшиг судлал, Инновац” мэргэжлийн сэтгүүлийг эрхлэн гаргах журамд заасан шаардлагыг хангасан байна.