Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Өвөрхангай аймгийн 2 суманд 0.2-0.3 мм, Өмнөговийн 3 суманд 1.1-1.7 мм хур тундас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос 7-12 м/с, Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар түр зуур 18-20 м/с хүрч ширүүсэж шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +27...+32 градус, Эхийн голын Баян Бүрд орчим, Дарьгангын тал нутгаар +20...+25 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун хойноос 6-11 м/с. Өдөртөө +9...+11 градус дулаан байна.
Төлөв байдал: 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. 16-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр усархаг аадар бороо орно. Салхи 15, 18-нд Алтайн уулархаг нутгаар 15-17 м/с хүрч ширүүсэж, 16-нд говийн бүс нутгаар, 17-нд говь, талын нутгаар борооны өмнө түр зүүр ширүүсэж , шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
Гал түймэр:
Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 7х8 метрийн хэмжээтэй байшингийн унтлагын өрөөний дотор талын хэсэг, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 11:33 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10, 86 дугаар анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн 4 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар, иргэн Д-гийн 5 ханатай гэр, 2х2, 3х3, 3х4, 4х6 метрийн хэмжээтэй амбаар шатаж, иргэн Н-ийн 3х3 метрийн хэмжээтэй амбаар, 4х8 метрийн хэмжээтэй байшингийн 2х3 метрийн хэмжээтэй үүдний амбаарын дээврийн хэсэг, иргэн Г-гийн 9х10 метрийн хэмжээтэй 2 агуулахын дээврийн хэсэг тус тус хайрагдаж, 60 метрийн урттай хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлангийн задгайд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 11:47 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 1х4 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багт автомашинууд шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход хашаанд ашиглалтаас гарсан улсын дугааргүй “Higer” загварын автобус 1, “Faw” загварын чирэгч 5, “Faw” загварын чиргүүл 2 ширхэг тус тус бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Оюут багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 22:33 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 21 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 4 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 00:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 6 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.14-ний өдрийн 03:57 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /38 настай, эрэгтэй/ өртөж нас барсан байсныг Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.
Багануур дүүргийн 1 дүгээр хороонд нүүрс шатаж байна гэсэн дуудлагыг 2026.05.14-ний өдрийн 03:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн хашаанд нүүрсний хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн “Адаргын овооны-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 200 км-т, сумын төвөөс зүүн зүгт 40 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 10:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар, Баян-Адарга сумын Мэргэжлийн анги, Батноров сум дахь 42 дугаар ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 16:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 20 га орчим талбай өртсөн.
Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант багийн "Бөөрийн хөндий" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 215 км-т, сумын төвөөс хойд зүгт 5 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 10:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар анги, Дорнод аймгийн Онцгой байдлын газар, Халхгол сум дахь 62 дугаар анги, Хилийн 0146 дугаар анги, Эрдэнэцагаан, Баруун-Урт, Асгат сумын Мэргэжлийн анги, Дорнод аймгийн Матад, Булган сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, “Бичигт боомт”, “Петро чайна дачин тамсаг” ХК-ийн ажилтнууд хээрийн гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн "Шар бүрд" гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 30 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 16:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийнхан хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 19:50 цагт бүрэн унтрааж, тус сумын Засаг даргын орлогчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар түймэрт 400 га орчим талбай өртсөн.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн "Их дэлгэр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 17:10 цагт хүлээн авсан. Сэргэлэн сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 19:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 200 га орчим талбай өртсөн.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бадрах багийн “Бор-Өндөр" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 230 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 2026.05.13-ны өдрийн 20:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, Хилийн 0146 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 05.14-ний өдрийн 00:05 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар түймэрт 1500 га орчим талбай өртсөн.
Геологийн гаралтай аюулт үзэгдэл:
Газар хөдлөлт: Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Оргих багийн төвд /аймгийн төвөөс баруун хойд зүгт 70 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 8 км-т, Ө-50°09'36.0", У-105°21'00.0"/ 05.13-ны өдрийн 21:34:47 цагт 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай мэдээллийг мөн өдрийн 21:40 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сум дахь Эрэн хайх, аврах салбар болон Цагааннуур сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч нараас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй тухай мэдээлсэн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/14
Шинэ мэдээЭрүүл мэндийн болон Сурталчилгааны улсын албаны гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, удирдах бүрэлдэхүүний шийдвэр гаргах чадавхыг нэмэгдүүлэх, байгууллагуудын харилцан ажиллагааг сайжруулах зорилгоор зохион байгуулж байгаа “Гамшгаас хамгаалах команд штабын сургууль” удирдах бүрэлдэхүүний штабын дадлагаар хоёрдахь өдрөө үргэлжилж байна.
2026/05/14
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/05/14
Шинэ мэдээӨмнө жилийн мөн үетэй харьцуулбал Баянхонгор, Өвөрхангай Дорноговь, Сүхбаатарын ихэнх нутгаар ургамлын ургалт муу байна.