Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Орхон аймгийн 1 суманд 3.9 мм, Сэлэнгэ аймгийн 1 суманд 0.3 мм, Хөвсгөл аймгийн 1 суманд 2 мм бороо орж, Өвөрхангай аймгийн нийт нутгаар 8-12 м/с, Төв аймгийн Баянчандмань, Лүн сумдад 8-13 м/с, зарим үед 21 м/с, Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд 12 м/с, зарим үед 32 м/с хүрч ширүүсч, хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтайн уулархаг нутгаар +5...+10 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Ерөө голын хөндийгөөр +10...+15 градус, нутгийн зүүн өмнөд хэсгээр, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар +33...+38 градус, говийн бүс нутгийн баруун болон хойд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж +16...+18 градус дулаан байна.
Төлөв байдал: 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, 15-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 14-нд говь, талын нутгаар, 16, 17-нд Арц Богдын өвөр хоолой, говийн бүс нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +12...+17 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар +1...+6 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэрэлж голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, бусад нутгаар +14...+19 градус дулаан байна.
Гал түймэр:
Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум Индэрт баг гал гарч байна гэсэн дуудлагыг 09:43 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 59 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, ахмадын сувиллын гадна ил задгай хог шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Багахангай дүүрэг 2 дугаар хороо айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 15:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 80 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн О-ын 5 ханатай гэр бүрэн, 7.5 метр хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 19 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хааагчдыг очиход, эзэмшигч тодорхойгүй 3х6 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр, хана хэсэг шатаж байсныг ажиллан 19:27 цагт бүрэн унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Хээрийн түймэр: Сүхбаатар аймаг, Сүхбаатар сум Хулгар баг "Урт шанд" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ Хээрийн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.12-ны өдрийн 10:50 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн нийт 36 хүн, 12 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 12:20 цагт цурамд оруулж, 12:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 45 га талбай өртөж шатсан.
Сүхбаатар аймаг, Мөнххаан сум Баянцагаан баг “Модот" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 50 км/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.12-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 40 хүн, 11 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 13:35 цагт цурамд оруулан, 16:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 54 га талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/13
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/05/13
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/05/13
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ