Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолтыг тодотгож боловсрууллаа

A- A A+

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолт” сэдэвт судалгааны ажлыг хийж, захиалагч тал болох Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг болон Эрсдэлийн удирдлагын газарт хүлээлгэн өглөө.

Тус судалгааны ажлаар гамшгийн мэдээллийн сангийн нэр томьёог НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон Олон улсын шинжлэх ухааны зөвлөлөөс гаргасан нэр томьёотой харьцуулан судалж, өөрийн орны онцлогтой уялдуулан гамшиг, аюулт үзэгдэл, ослын нэр томьёоны тодорхойлолтыг тодотгож боловсруулсан гэдгээрээ онцлог, ач холбогдолтой юм. 

Судалгааны ажлыг Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн Хүний үйл ажиллагаатай ослын судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, дэслэгч У.Молор, Ус, цаг уурын гаралтай гамшгийн судалгаа хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан, дэслэгч Л.Тунгалагсүрэн нар гүйцэтгэж, доктор (Ph.D), дэд профессор, хурандаа П.Чимэдцэрэн удирдсан байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ