Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байсан.
Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй.
Нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Ихэнх нутгаар дулаарч Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. дулаарч +16...+18 градус дулаан байна.
Төлөв байдал: Хур тунадас: 04-нд Хөвсгөлийн уулархаг нутгаар, 05-нд нутгийн зарим газраар, 06-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 09-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 11-нд Дарьгангын тал нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05, 12-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 10 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, "Hyundai Mighty" загварын автомашины ачаан дээр хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Төв аймаг, Батсүмбэр сум Мандал баг амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 13:22 цагт хүлээн авсан Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь 84 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн эзэмшлийн 2х2 метрийн хэмжээтэй /модон хийцтэй/ амбаарын дээвэр шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 12 дугаар хороо гэр шатаж байна гэсэн дуудлагыг 15:27 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн 5 ханатай гэр эд зүйл, 3х4 метрийн хэмжээтэй 2 амбаар тус тус бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Яргуйт толгод баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 22:53 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ын эзэмшлийн 7х6 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшингийн мансард шатаж, 1 давхар руу тархаж байсныг ажиллан унтраасан.
Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум гал тогоонд гал гарч байна гэсэн дуудлагыг 05.07-ны өдрийн 04:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ү-ын эзэмшлийн 10х6 метрийн хэмжээтэй цайны газрын 5х6 метрийн хэмжээтэй гал тогооны хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Ойн түймэр: Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 330 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.04-ний өдрийн 15:30 цагт хүлээн авсан. Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 80 хүн, 4 автомашин, 7 мотоцикл, 19 морьтойгоор 07:30 цагаас эхлэн т ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэлэнгэ аймаг, Мандал сум Түнхэл 5 дугаар баг “Зүрх хүзүү” гэх газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 278 км, Мандал сумын төвөөс зүүн урд зүгт 90 км/ Ойн түймэр гарч байна гэсэн дуудлагыг 05.06-ний өдрийн 14:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 19 дүгээр анги, орон нутгийн нийт 48 хүн, 5 автомашинтай түймрийн хойд талаас зүүн чиглэлд унтраах ажиллагаа явуулж байна.
Хэнтий аймаг, Галшар сум Оч багийн "Ноён уулын-Ар" гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 100 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ Хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг 05.05-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын Мэргэжлийн ангийн нийт 28 хүн, 6 автомашинтай хээрийн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 05.05-ны өдрийн 20:40 цагт түймрийг цурамд оруулж, 05.06-ны өдрийн 09:30 цагт бүрэн унтраасан. Уг түймэрт 15х5 метрийн хэмжээтэй малын саравч, 30 га хээрийн талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/07
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/05/07
Шинэ мэдээ“Онцгой байдал-гамшиг судлал” магистрын хөтөлбөр нь 2022 онд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шалгуур, шаардлагыг бүрэн хангаж, магадлан итгэмжлэгдсэн. Улмаар 2024 онд хөтөлбөрийн ахиц дэвшлийн үнэлгээгээр сургалт-судалгааны тогтвортой хөгжлийг амжилттай тайлагнасан нь тус хөтөлбөрийн үндэсний хэмжээний статус болон академик чансааг бататгаж байна.
2026/05/07
Шинэ мэдээМонгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ДарханУул аймгийн гамшиг, ослын нөхцөл байдал, Онцгой байдлын газрын хэмжээнд ашиглаж байгаа техник тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлтэй танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.