Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Эрүүл мэндийн улсын алба болон Сурталчилгааны улсын албанд энэ сарын 13-15-нд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулна.

Үүнтэй холбогдуулан Сургуулийн удирдагч, ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг сургуулийн бэлтгэл ажлын явцтай танилцаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Эрүүл мэндийн яам, харьяа байгууллагын удирдах бүрэлдэхүүн танхимаар, 21 аймгийн Онцгой байдлын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга нар цахимаар хамрагдсан тус арга хэмжээнд 100 гаруй ажилтан, алба хаагч оролцсон юм.

Энэ үеэр ЭМЯ-ны Хяналт-шалгалт, дотоод аудитын газрын дарга Б.Янжмаа бэлтгэл ажлын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг танилцууллаа.

2026/05/06
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/05/06
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/05/06
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ