Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан мэдээллээр бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 20 гаруй хувьд маш муу, 40 гаруй хувьд буюу Дундговь, Сүхбаатарын нийт, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Өмнөговь, Хэнтийн зарим, Төв, Дорноговийн цөөн сумдын нутгаар муу.
Дорнодын нийт, Дархан-Уулын ихэнх, Хөвсгөл, Сэлэнгэ, Хэнтийн зарим, Ховд, Өмнөговь, Булган, Төвийн цөөн сумдын нутгаар сайн, бусад нутгаар дунд зэрэг байна.
Өмнө жилийн мөн үетэй харьцуулбал Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтож байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

2026/05/04
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/05/04
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/05/04
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ