Өнгөрөгч долоо хоногт 10 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгууллаа

A- A A+

Он гарсаар тавдугаар сарын 03-ны байдлаар улсын хэмжээнд нийслэлийн 2 дүүрэг, 10 аймгийн 42 суманд, 78 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны  мөн үетэй харьцуулахад 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа ч эрсдэл өндөр хэвээр байна.  

Сүүлийн 7 хоногт л гэхэд Дорнод аймагт 4, Завхан аймагт 1, Хөвсгөл аймагт 3, Хэнтий аймагт 1, Сэлэнгэ аймагт 1 буюу нийт 10 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, унтраах ажиллагааг зохион байгууллаа. 

Ой, хээрийн  гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Аврагчдын эмнэлгийн тусламж үзүүлэх мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалт, дадлага зохион байгууллаа

Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө

Энэ өвөл агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа тул өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комиссын ажлын албанд малчдаас отор нүүдэл хийхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар удаа дараа санал, хүсэлт ирүүлжээ.