Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун байсан.
Өнөөдөр: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр +15...+20 градус, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Төлөв байдал: 05-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 05-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +5...+10 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна. 07-нд нутгийн баруун хагаст, 08-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Гал түймэр:
Баянхонгор аймаг, Баянцагаан сум Хөшөөгийн бууц 2 дугаар баг /аймгийн төвөөс баруун зүгт 260 км, сумын төвөөс баруун урд зүгт 130 км/ Малчин иргэн Ц-ийн өвөлжөөний бууц шатаж байна гэсэн дуудлагыг 11:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянцагаан сум дахь Эрэн хайх, аврах алба хаагчдыг очиход, иргэн Ц-ийн эзэмшлийн 40х40 метрийн хэмжээтэй өвөлжөөний 10х10 метрийн хэмжээтэй бууц шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 33 дугаар хороо хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 14:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Д-ын эзэмшлийн хашаанд 3 метр хашаа, 3х4 метрийн хэмжээтэй хураалттай мод шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум Булаг 2 дугаар баг эзэнгүй айлын хашаанд хураалтай байсан өвс, автомашины дугуй шатаж байна гэсэн дуудлагыг 15:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ийн эзэмшлийн хашаанд хураалттай байсан 2000 ширхэг боодлын өвс, 4000 ширхэг автомашины хуучин дугуй шатаж байсныгажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 32 дугаар хороо автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 15:52 цагт хүлээн авсан. Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Э-ын эзэмшлийн "Prius-20" загварын автомашин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Даваат баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:35 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ийн эзэмшлийн 5х6 метрийн хэмжээтэй дүнзэн байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/05/04
Шинэ мэдээНийт дуудлагын 124 нь обвектын гал түймэр, 10 нь ой, хээрийн түймэр, нэг нь хүчтэй салхи шуурга, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.
2026/05/04
Шинэ мэдээДорноговь аймгийн Онцгой байдлын газраас сумдад гал унтраах нэгж, аймгийн төвд гал унтраах анги нэмж байгуулах шаардлагатай байгааг танилцууллаа.