ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн албанаас хойд бүсийн аймгуудын Онцгой байдлын байгууллагын “Аврагч- нохой хөтлөгч”-ийн давтан сургалтыг дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 06-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгууллаа.

Эрэн хайх, аврах чиглэлээр албаны нохой болон аврагч-нохой хөтлөгчдийг сургах, мэргэшүүлэх зорилготой тус сургалтад Дархан-Уул, Булган, Сэлэнгэ, Төв, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, эрэлч нохойтойгоо хамрагдсан юм.

Сургалтаар эрэн хайх, аврах ажиллагааны онол, арга зүй, аврагч нохойтой ажиллах техник, дадлага, нуранги болон уул, хаданд төөрсөн иргэдийг эрэн хайх сургуулилт, багийн уялдаа холбоо, хамтын ажиллагаа, шуурхай удирдлага, зохион байгуулалтын дадлагыг хийж, үүрэг гүйцэтгэх чадавхиа дээшлүүллээ.

Ингэснээр орон нутгийн аврах ажиллагааны чадавхыг бэхжүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлтгэл, бэлэн байдал нэмэгдэх юм.

2026/05/06
ПодкастОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн Нислэгийн албаны дарга, ахмад Б.Түвшинбаяртай ажил, мэргэжлийн онцлогийн талаар ярилцлаа.
2026/05/06
Шинэ мэдээТөрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.
2026/05/06
Шинэ мэдээМонгол, Франц Улсын гамшгаас хамгаалах салбар дахь хамтын ажиллагаа нь 2010 оноос эхлэлтэй. Энэ хугацаанд Монгол Улсад Агаараас эрэн хайх, аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг болон гал түймэр унтраах автомашин нийлүүлэх төслүүд амжилттай хэрэгжиж байна.