Химийн хорт болон аюултай бодисын хууль эрх зүйн орчин, урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтарсан сургалтыг зохион байгууллаа

A- A A+

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран химийн хорт болон аюултай бодисын тухай хууль тогтоомж, түүнийг дагаж гарсан дүрэм, журам, стандартыг сурталчлах, химийн ослоос урьдчилан сэргийлэх, химийн бодистой харьцаж ажилладаг ажилтан, алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Химийн хорт болон аюултай бодисын хууль эрх зүйн орчин, химийн ослоос урьдчилан сэргийлэх” сэдэвт хамтарсан сургалтыг дөрөвдүгээр сарын 30-аас тавдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтад ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэн, Үндэсний аврах бригад, нийслэлийн аврах анги болон химийн хорт, аюултай бодис импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл зэрэг 70 гаруй байгууллагын 145 ажилтан, алба хаагч хамрагдсан юм. 

Мөн Монголын химийн үндэсний ассоциаци, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Экологийн цагдаагийн алба, Онцгой байдлын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Монгол Улсын Их сургууль, Нийслэлийн Байгаль орчны газар зэрэг төрийн болон мэргэжлийн байгууллагын төлөөлөл оролцож, химийн хорт болон аюултай бодистой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, эрсдэлийн удирдлага, ослын үеийн хариу арга хэмжээний талаар мэдээлэл, туршлага солилцлоо. 

Сургалтад оролцогчдод химийн бодисын ангилал, шинж чанар, хадгалалт, тээвэрлэлт, гаалийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, ослын үеийн ажиллагаа, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зэрэг сэдвийн холбогдох байгууллагын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, илтгэл хэлэлцүүлсэн юм. 

Химийн хорт болон аюултай бодисоос үүдэлтэй болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ослын үед авах хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхэд тус сургалт чухал ач холбогдолтойг зохион байгуулагчид онцоллоо. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ