Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Баян-Өлгий аймгийн 4 суманд 11.4 мм бороо орж, Завхан болон Увс аймгийн зарим сумдад 12-20 м/сек хүчтэй шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын баруун болон хойд, төвийн аймгуудын баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, нойтон цас, уулаараа цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур өдөртөө нутгийн баруун хэсгээр эрс сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +1...+6 градус, Их нууруудын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндийгөөр +7...+12 градус, говийн бүс нутаг, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +19...+24 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байна.

Төлөв байдал: 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр, 05-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар, 5-р сарын 1, 2-нд тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 5-р сарын 1-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарч шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар -1...+4 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +8...+13 градус, Хангайн нурууны өвөр бэл, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 09:02 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 10х4 метрийн хэмжээтэй байшингийн 2х2 метрийн хэмжээтэй дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 22 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 11:22 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход түрээслэгч иргэн Г-ийн 3х4 метрийн хэмжээтэй байшин бүрэн, 5х5 метрийн хэмжээтэй гарааш, 0.1 га талбайд шар өвс шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Ховд аймаг, Жаргалант сум Баатархайрхан баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 17:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 48 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-ийн 6х10 хэмжээтэй байшингийн дээвэр, 23 боодол өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 19 дүгээр хорооны задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 19:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5 ханатай гэр дотор эд зүйлс шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр:

- Ойн түймэр: Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Чичин багийн “Чичин” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км, сумаас баруун урд зүгт 20 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийн нийт 72 хүн, 10 автомашин, 20 мотоциклтой ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 04.28-ны өдрийн 18:55 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 2 дугаар багийн “Бэлчир” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км, сумын төвөөс баруун хойд зүгт 24 км/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 17:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, сумын Мэргэжлийн анги, орон нутгийн нийт 70 хүн, 8 автомашин, 10 мотоцикл, 6 морьтой 2 бүлэгт хуваагдан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна. 

Дорнод аймаг, Булган сум 2 дугаар багийн “Яргайт” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 60 км, сумын төвөөс урд зүгт 50 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.28-ны өдрийн 13:16 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Булган сумын Мэргэжлийн ангийн нийт 38 хүн, 6 автомашинтай хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 19:30 цагт цурамд оруулан мөн өдрийн 21:30 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн гал түймэрт 17500 га талбай өртөж шатсан.

Завхан аймаг, Алдархаан сум Богдын гол багийн “Ар намшир” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 17 км, сумын төвөөс баруун зүгт 57 км/ Ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 17:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан алба хаагчид, Алдархаан сумын Мэргэжлийн анги, орон нутгийн  нийт 62 хүн, 12 автомашин, 6 мотоциклтой ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж, 04.27-ны өдрийн 20:57 цагт цурамд оруулан 04.28-ны өдрийн 22:00 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 17 га талбай өртөж шатсан.

Хөвсгөл аймаг, Цагаан-Уул сум Агар багийн “Нурангатын-Ар” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 180 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.27-ны өдрийн 18:48 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь 73 дугаар анги,  сумын Мэргэжлийн ангийн нийт 26 хүн, 3 автомашин, 2 мотоциклтой ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж, 04.28-ны өдрийн 00:35 цагт цурамд оруулан, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 48 га орчим талбай өртөж шатсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Сургалтаар харилцан туршлага, мэдээллээ солилцож, ур чадвараа нэмэгдүүлж байна

Мөн Архангай аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрийн зориулалттай тэсэрч дэлбэрэх, химийн аюултай үйлдвэр, агуулахын барилга байгууламжид хамтарсан гүйцэтгэлийн хяналт, шалгалтыг зохион байгуулах юм. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генерал цолтнуудад хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал генералуудын уулзалтад оролцож, хүндэтгэл үзүүллээ.