Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Говьсүмбэр аймгийн 3 суманд 1,2 мм, Хэнтий аймгийн 4 суманд 20,1 мм нойтон цас, бороо орсон. Дорноговь аймгийн 9 суманд 14-22 мм, Сүхбаатар аймгийн 5 суманд 0,4 мм бороо орсон. Говьсүмбэр аймгийн 3 суманд 9 м/с, Дорноговь аймгийн 9 суманд 5-17 м/с хүчтэй явган шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цагагаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Нутгийн баруун өмнөд болон зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруунаас, нутгийн зүүн хагаст баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +4...+9 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +20...+26 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

  Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10 метр, +9...+11 градус дулаан байна.

Төлөв байдал: 28-нд Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 05 дугаар сарын 01-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи 28-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 28-нд ихэнх нутгаар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар дулаан байх боловч 29-нд нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар эрс сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр -6...-11 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +9...+14 градус дулаан байна.

 

Гал түймэр:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 5 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 11:57 цагт хүлээн авсан. Тус  дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ийн 4х7 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 34 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 15:26 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 3х4 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Ховд аймаг, Булган сум Бүрэнхайрхан баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 20:05 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь  38 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Архангай аймаг, Эрдэнэбулган Наранбулаг баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 21:59 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 51 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын “Приус-30” загварын автомашин шатаж байсныг  ажиллаж унтраасан. 

Ой, хээрийн түймэр:

- Ойн түймэр: Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сум Чичин багийн "Чичин" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумаас баруун урд зүгт 20 км-т/  Ойн түймэр гарсан тухай дуудлагыг 04.26-ны өдрийн 17:03 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын 27 дугаар анги,Тариалан сум дахь 46 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийннийт 53 хүн, 5 автомашин, 8 мотоциклтой ойн түймрийг унтрахаар ажиллаж байна. 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  7 иргэний амь насыг авран хамгаалж,  утаажилтын бүсээс 233 иргэнийг гаргалаа. 

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчдын сургалт, дадлагыг зохион байгууллаа

Алба хаагчдад амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажиллах үеийн аюулгүй ажиллагаа, гал түймэр унтраах, аврах ангийн өдөр тутмын үйл ажиллагаа, даралтад сав төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм, химийн бодисын тухай үндсэн ойлголт, түүний хор аюул, хамгаалах хувцас хэрэгсэл, барилгын материалын галын аюул ба утааны эрсдэл сэдвийн хүрээнд онолын мэдлэг олгосон юм.