Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоол, Шадар сайдын баталсан хуваарь, төлөвлөгөөний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас ирэх тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд Эрүүл мэндийн болон сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгууллахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ хүрээнд сургуулийн бэлтгэл ажлыг явц, чанар, үр дүнг сайжруулах зорилгоор Эрүүл мэндийн улсын алба, харьяа мэргэжлийн ангиудын удирдлагуудын төлөөлөл оролцсон уулзалтыг зохион байгууллаа.

Эрүүл мэндийн салбарын хэмжээнд анх удаа зохион байгуулах тус гамшгаас хамгаалах команд штабын сургууль нь бэлэн байдлыг хангах, салбар дундын харилцан ажиллагаа, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалтыг сайжруулах, гамшгаас хамгаалах төлөвлөлтийг боловсронгуй болгоход чиглэгдэж байгаа гэдгээрээ онцлог юм.

2026/04/24
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/04/24
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/04/24
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ