Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ аймгийн 1 суманд 1 мм хур тунадас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +7...+12 градус, Хангайн нурууны өвөр бэл, Эг, Үүр, Орхон голын сав газар, говийн бүс нутгаар +19...+24 градус, Алтайн өвөр говь, Эхийн голын Баянбүрд орчмоор +23...+28 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө +16...+18 градус дулаан.
Төлөв байдал: 25-нд Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, 26-нд Монгол Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар, 27-нд нутгийн баруун өмнөд болон нутгийн зүүн хойд хэсгээр, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн зүүн хэсгээр хүйтэн салхитай байна. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +8...+13 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг, Улз, Халх голын хөндий, Дорнод Дарьгангын тал нутгаар +8...+13 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр +12...+17 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +22...+27 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 42 дугаар хорооны “Задгай”-д гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 15:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй 3х5 метрийн хэмжээтэй гараашд хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймаг, Хэрлэн сум Баянмөнх баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 15:44 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн У-ийн 8х6 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) Ургах нар баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 22:06 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ийн “Ist” загварын суудлын автомашин, 6 ханатай гэр, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ховд аймаг, Манхан сум Төгрөг гол багийн “Задгай”-д /сумын төвөөс хойд зүгт 8 км-т/ амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.24-ний өдрийн 00:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Манхан сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход 5х7 хэмжээтэй байр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Хээрийн түймэр: Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум 2 дугаар багийн “Тэмээн” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 80 км-т, сумын төвөөс хойд зүгт 20 км-т, Хатгал тосгоны төвөөс зүүн урд зүгт 65 км-т/Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 12:47 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, сумын мэргэжлийн ангийн ажиллаж 14:50 цагт цурамд оруулсан бөгөөд 19:00 цагт бүрэн унтраасан. Уг гал түймэрт урьдчилсан байдлаар 1 га хээрийн талбай өртөж шатсан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/04/24
Хоногийн мэдээАюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ
2026/04/24
Шинэ мэдээ“Дэлхийн Зөн Монгол” ТББ нь Онцгой байдлын ерөнхий газар, Жендэрийн үндэсний хороотой хамтран ЭККО-ФАРМ төслийн “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал, зарчмуудыг тусгах нь” дэд төслийн хүрээнд “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаан дахь жендэрийн эрх тэгш байдал” сургалтын модулийн сургагч багш бэлтгэх сургалтыг энэ сарын 21--23-ны өдрүүдэд зохион байгууллаа.
2026/04/24
Шинэ мэдээСургалтад оролцогчид аврагч нохойтой зөв харьцах, дохио командын нарийвчилсан ойлголт эзэмших, бодит нөхцөлд ойртуулсан дадлага сургуулилалтаар дамжуулж, нохой-хөтлөгчийн уялдаа холбоо, харилцан итгэлцлийг бэхжүүлж байна.