Гамшгийн үед шуурхай, зөв шийдвэр гаргах, уялдаа холбоог бэхжүүлэх чадварыг хөгжүүллээ

A- A A+

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, түүний харьяа Үндэсний аврах бригадын Эрэлч нохойн сургалтын албанаас Говийн бүсийн аймгуудын Онцгой байдлын байгууллагын  аврагч-нохой хөтлөгчийн давтан сургалтыг энэ сарын 16-26-ны өдрүүдэд Өмнөговь аймагт зохион байгууллаа. 

Энэхүү сургалт нь гамшиг, ослын үед эрэн хайх, аврах ажиллагааг богино хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, аврагч нохойн оролцоог нэмэгдүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэж байгаа гэдгээрээ онцлог юм.

Сургалтад оролцогчид аврагч нохойтой зөв харьцах, дохио командын нарийвчилсан ойлголт эзэмших, бодит нөхцөлд ойртуулсан дадлага сургуулилалтаар дамжуулж нохой-хөтлөгчийн уялдаа холбоо, харилцан итгэлцлийг бэхжүүлсэн юм. 

Мөн гамшгийн үед шуурхай, зөв шийдвэр гаргах, багийн зохион байгуулалтыг оновчтой хэрэгжүүлэх чадварыг давхар хөгжүүллээ.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо