Бэлчээрийн ургамлын ургалтын байдал дөрөвдүгээр сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 гаруй хувьд цухуйсан байна. Үүнээс Дундговь, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Завханы ихэнх, Увс, Ховд, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Өмнөговийн зарим, Хэнтийн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд зэрэг байна.
Харин Дорнод аймгийн ихэнх нутгаар бэлчээрийн ургамлын ургалтын байдал сайн байна. Өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал, дулаан болон чийг дутагдсанаас нутгийн 10 хувьд буюу Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дорноговийн ихэнх нутгаар ургамлын цухуйлт оройтсон. Бэлчээрийн ургамал цухуйгаагүй болон ургалтын байдал муу байгаа нутгуудад малд нэмэлт тэжээл өгөх ажил үргэлжлэн явагдаж байна.
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

2026/04/22
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/04/22
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/04/22
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ