Ус цаг уур судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс дөрөвдүгээр сарын 17-26-ны өдрүүдэд нийт нутгаар ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөлийн урьдчилсан төлөвийг харуулсан аюулын зураглалыг туршилтаар боловсрууллаа. Тус мэдээллийг боловсруулахдаа хиймэл дагуулаар илрүүлсэн олон жилийн халуун цэгийн мэдээ, шатсан талбайн түүхэн мэдээ, газрын бүрхэвчийн зураг, загварын үр дүнгээр тооцоолсон хуурайшлын урьдчилсан мэдээ, ой, хээрийн түймрийн аюулын зэрэглэлийн мэдээллийг ашигласан байна. Урьдчилсан мэдээгээр ой, хээрийн гал түймрийн аюул нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд, малчид, аж ахуйн нэгжүүд ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, тамхи татахгүй байх, галын аюулгүй байдлыг хангахыг анхааруулж байна.
Маш бага – Түймэр гарах магадлал маш бага
Бага – Түймэр гарах боломж бага
Дунд – Түймэр гарах нөхцөл бүрдэж эхэлсэн
Их – Түймэр гарах өндөр магадлалтай
Маш их – Түймэр гарах, хурдан тархах аюултай нөхцөл
Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

2026/04/21
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/04/21
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/04/21
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ