Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 82 жилийн ой, Монгол генералуудын өдрийг угтаж Онцгой байдлын байгууллагын Ахмадын хорооноос дэслэгч генерал Г.Дамдинсүрэнгийн нэрэмжит ахмадын софтволейболын тэмцээнийг “Аврагч” биеийн тамир-техник спорт хороонд зохион байгууллаа.

Тэмцээнд нийслэлийн хүрээний анги, байгууллагуудын дэргэдэх Ахмадын хороо, зөвлөлийн нийт 16 багийн 100 гаруй тамирчин оролцож, 3 насны ангиллаар аваргуудаа тодруулсан юм.

55-59 насны “А” ангиллын төрөлд тэргүүн байрт Улсын нөөцийн газрын ахмадын баг, дэд байрт ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын ахмадын баг, гутгаар байрт СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн ахмадын баг шалгарсан бол 60-64 насны “B” ангиллын төрөлд тэргүүн байрыг Улсын нөөцийн газрын ахмадын баг, дэд байрыг ОБЕГ-ын Ахмадын баг, гутгаар байрыг ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын Ахмадын баг тус тус эзэллээ.

Харин 65 наснаас дээш буюу “С” ангиллын төрөлд тэргүүн байрт ОБЕГ-ыэ харьяа Үндэсний аврах бригадын ахмадын баг, дэд байрт ОБЕГ-ын Ахмадын баг, гутгаар байрт Улсын нөөцийн газрын Ахмадын баг шалгарсан юм.

2026/04/20
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/04/20
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/04/20
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ