Сургуулийн бэлтгэл ажлыг хангах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгууллаа

A- A A+

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Сурталчилгааны улсын албанд Гамшгаас хамгаалах команд штабынн сургуулийг зохион байгуулахтай холбогдуулан  тус албаны удирдах бүрэлдэхүүн, ажилтан, албан хаагч нарт сургуулийн онцлог, үйл ажиллагаа болон бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаар мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгөх уулзалтыг зохион байгууллаа. 

Энэ хүрээнд гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн зохион байгуулалт, анхаарах асуудал, гамшгийн эрсдэлд суурилсан гамшгаас хамгаалах төлөвлөлт, гамшгаас хамгаалах төлөвлөгөө боловсруулах арга зүй, анхаарах асуудал, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн харилцан ажиллагаа, бэлэн байдал, бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвийн хүрээнд холбогдох удирдлага, мэргэжилтнүүд мэдээлэл өгсөн юм. 

Тус уулзалт, арга хэмжээнд сурталчилгааны албаны бүрэлдэхүүн танхимаар, 21 аймгийн хэвлэлийн төлөөлөгч, Онцгой байдлын газрын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн нарын 60 гаруй ажилтан, алба хаагч цахимаар оролцлоо.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ