Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх  хөдөлгөөнт эргүүл, байнгын хяналтын цэгүүд ажиллаж байна

A- A A+

Ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх, түймэр гарсан үед шуурхай унтраах ажиллагааг зохион байгуулах хүрээнд улсын хэмжээнд нийслэлийн 5 дүүрэг, 4 аймгийн 10 суманд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх 16 хөдөлгөөнт бүлэг, 4 аймгийн 33 суманд орон нутгийн мэргэжлийн анги, Байгаль орчны газраас ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх  33 хөдөлгөөнт эргүүл, 4 аймгийн 12 суманд 21  байнгын хяналтын цэгт ажиллаж байна.

Хөдөлгөөнт эргүүл, хяналтын цэгт  Онцгой байдлын байгууллага, Цагдаагийн байгууллага, Байгаль орчны газар, орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажиллаж, урьдчилан сэргийлэх чиглэлээр 2152 автомашин, 6937 айл өрхийн нийт 22.952 иргэнд зөвлөмж мэдээлэл хүргэлээ.

 Мөн Говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-сүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагчид Дорнод, Сүхбаатар аймгийн ой, хээрийн гал түймрийн эрсдэл бүхий сумдад хөдөлгөөнт бүлгийн үүргийг үүрэг гүйцэтгэж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ