Сонсогч, суралцагчид мэргэжлийн ур чадвараа сорьлоо

A- A A+

ДХИС-ийн Онцгой байдлын сургуулийн сонсогч, суралцагчдын онолын мэдлэгийг бататгах, бие бялдрын бэлтгэлжилт болон авхаалж самбааг дээшлүүлж, багаар ажиллах болон ослын голомтод үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг сайжруулах зорилгоор “Мэргэжлийн аврагч-2026” тэмцээнийг  зохион байгууллаа.

Тэмцээнд 5 багийн 50 сонсогч, суралцагч оролцсноос тэргүүн байрт ахлах ахлагч Б.Хатанбаатар ахлагчтай II баг, дэд байрт ахлах ахлагч А.Гэрэлтсанаа ахлагчтай IV баг шалгарсан юм. 

Баг, тамирчид агаарын тандалт буюу нисгэгчгүй нисэх төхөөрөмжөөр тандалт зохион байгуулах, гал унтраах техник спортын сургалтын цамхаг руу аврах олсоор гарч, нуруу нугасны гэмтэлтэй нэрвэгдэгчийг аврах, сагс ашиглан өндрөөс буулгах, саадын зурвасыг богино хугацаанд алдаагүй туулах, тэмээн шатаар явах, нэрвэгдэгчдэд анхны тусламж үзүүлэх зэрэг даалгавруудыг гүйцэтгэж, ур чадвараа сорьсон байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.