Ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр Дорнод, Сүхбаатар аймгуудад хөдөлгөөнт эргүүлүүд ажиллаж байна

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар ой, хээрийн гал түймрийн эрсдэл өндөр Дорнод, Сүхбаатар аймгуудад түймрээс аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хөдөлгөөнт эргүүлийн бүлгийг энэ сарын 07-ны өдрөөс  томилон ажиллуулж эхэллээ. 

Хөдөлгөөнт эргүүлээр Говийн бүсийн Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын 4 бүлэг  Дорнод аймгийн Матад, Халхгол, Дашбалбар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумдад томилгоожин, үүрэг гүйцэтгэж байна. 

Үүрэг хугацаандаа хариуцсан тухайн сум, байршилд ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж, гал түймэр гарсан үед түймрийг шуурхай, богино хугацаанд унтраах, мэргэжлийн ангийн ажилтнуудад мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, сургаж дадлагажуулах, удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах юм. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзлаа

Зудын эрсдэлийг бууруулах бэлтгэл, бэлэн байдлыг сайтар хангахыг үүрэг болголоо

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр ОБЕГ болон Улсын онцгой комиссын шуурхай штабт ажиллаж, 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хариу арга хэмжээний бэлэн байдалтай танилцан, холбогдох үүрэг, чиглэлийг өглөө.

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо

“Химийн бодисын хууль, эрх зүйн орчин” сэдэвт олон улсын семинарт оролцлоо