Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар тогтуун байсан.
Өнөөдөр: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, зөөлөн шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр +3...+8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +21...+26 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн зүүн хойд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Агаарын температур өмнөх хоногоос 5 градусаар дулаарч +13...+15 градус дулаан байна.
Төлөв байдал: 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар, 09-нд говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Хэнтийн уулархаг нутгаар, 10-нд Алтайн уулархаг нутгаар, 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд говь, талын нутгаар, 10, 11-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 08-нд ихэнх нутгаар, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс, голын хөндий, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө -8...-13 градус, өдөртөө +1...+6 градус, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан байна.
Хэнтий аймаг, Хэрлэн сум Сариг 5 дугаар баг иргэн Ч-ийн эзэмшлийн ногооны талбайд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 09:59 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Ч-ийн эзэмшлийн ногооны талбайд 0.5 га газарт өнжмөл шар өвс шатаж байсныг ажиллан унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 11:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход, иргэн М-ын 17х12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 28 дугаар хороо тагтан дээр гал гараад байна гэсэн дуудлагыг 16:38 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн А-ийн эзэмшлийн 37 мкв хэмжээтэй 1 өрөө байрны 1х2.5 метрийн хэмжээтэй тагтан дээр эд зүйл шатаж, гадна фасад руу орж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 5 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.07-ны өдрийн 02:31 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн З-ийн эзэмшлийн 16х6 метрийн хэмжээтэй байшингийн 8х6 метрийн хэмжээтэй хэсэг нь бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
- Хээрийн түймэр: Дорнод аймаг, Халхгол сум Ташгай багийн “Шувуут” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 280 км, сумын төвөөс баруун урд зүгт 120 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.04-ний өдрийн 11:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, Халхгол сум дахь 62 дугаар анги, Халхгол сум дахь Хилийн 0198 дугаар анги, Халхгол сумын Засаг даргын Тамгын газрын мэргэжлийн анги, "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн 21 дүгээр талбайн ажилтнууд, Хилийн цэргийн 0306 дугаар ангийн “Хавцал булаг”-ын заставаас нийт 84 хүн, 15 автомашинтай ажиллаж, 04.05-ны өдрийн 04:35 цагт цурамд оруулж, 04.06-ны өдрийн 15:55 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар хээрийн түймэрт 105,000 га талбай өртсөн.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2026/04/07
Онцгой байдлын цаг“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.
2026/04/07
Шинэ мэдээОйн тухай хуульд зааснаар жил бүрийн гуравдугаар сарын 20-оос зургадугаар сарын 10 хүртэлх хугацааг ой, хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилтын үе гэж үздэг.
2026/04/07
Шинэ мэдээҮүнээс гадна Онцгой байдлын салбарын алба хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, цалин хөлс, урамшууллын тогтолцоог сайжруулах, нийгмийн баталгааг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгоход онцгой анхаарч ажиллахаа илэрхийлэв.