Анги, байгууллагын онцлог, үйл ажиллагааны талаар харилцан туршлага, дадлагаа солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ

A- A A+

Анги, байгууллагын бэлтгэл, бэлэн байдлыг дээшлүүлэх, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавх, үүссэн нөхцөл байдлын үед шуурхай шийдвэр гаргах, уялдаа холбоог сайжруулах хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас харьяа Үндэсний аврах бригад, Мэдээллийн технологи, холбоо, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн офицер бүрэлдэхүүний Команд штабын сургуулийг гурван үе шаттайгаар зохион байгууллаа.   

Онолын сургалтаар Онцгой байдлын байгууллагын хэмжээнд мөрдөж байгаа эрх зүйн баримт бичгүүд, шинэчлэн батлагдсан Монгол Улсын Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн үнэлгээ, эрэн хайх аврах ажиллагаанд анхаарах асуудал, Олон улсын стандартад нийцсэн дунд ангиллын хот дотор эрэн хайх, аврах багийн онцлог болон төрөл мэргэжлийн чиглэлийн мэдээллийг танилцуулсан юм.

Штабын дадлагаар өгөгдсөн цагийн байдлын дагуу зарлан мэдээллийн дохиогоор ажиллах, хариу арга хэмжээ, харилцан ажиллагааг шуурхай төлөвлөх, нөхцөл байдлыг үнэлэх, хүч хэрэгслийг хуваарилах арга хэмжээг хэрэгжүүлэх дадлагыг хийж, анги тус бүрийн онцлог, үйл ажиллагааны талаар харилцан туршлага, дадлагаа солилцлоо.

Бие бүрэлдэхүүний бие бялдрын сорилоор алба хаагчид багт хуваагдан 5 км-ийн марш үйлдэж, 5 цэгт даалгавар гүйцэтгэн, барианд орсноор тэсвэр хатуужлаа сорьж, бэлтгэл, бэлэн байдлаа дээшлүүлсэн юм.

Сургуулийн  төгсгөлд команд штабын сургууль болон албаны хэмжээнд мөрдөж байгаа эрх зүйн баримт бичиг, хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж, цаашид анхаарах асуудлын хүрээнд санал, сэтгэгдлээ хуваалцлаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.