Нийт нутгийн 15 хувьд цастай байна

A- A A+

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 15 хувьд цастай байна. 

Үүнээс Увс (Баруунтуруун), Завхан (Нөмрөг, Баянтэс)-д 11-18 см зузаан, 0.11-0.24 г/см3 нягттай, Завхан (Баянхайрхан, Их-Уул, Тосонцэнгэл), Увс (Зүүнговь), Хөвсгөл (Рэнчинлхүмбэ, Тосонцэнгэл) 5-10 см зузаан, 0.11-0.25 г/см3 нягттай, бусад нутгаар 5 см-ээс бага байна. Ихэнх нутгаар өдөртөө агаарын температур 2-19 градус дулаан байснаас цасан бүрхүүл хайлж, цасны зузаан 10 см-ээр буурсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур ихэнх нутгаар дунджаас 1.1...5.9 градус дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджийн орчим, хур тунадасны хувьд нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс бага орсон. 

Ховдын Дарви, Манхан, Булган, Үенч, Баянхонгорын Шинэжинст, Говь-Алтайн Цогт, Дорноговийн Замын-Үүд, Өмнөговийн Даланзадгад, Баян-Овоо сумдын нутагт хөрсний гадарга дээр +40 градусаас дээш хүрч 1-3 хоног халсан байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 18-24 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан бөгөөд Ховдын Зэрэг, Дөргөн, Говь-Алтайн Шарга-д 24 м/с хүрсэн байна.

 

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтэс

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ