ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх cургалт”-ыг энэ сарын 01-14-ний өдрүүдэд НОБГ-т зохион байгуулж байна.

Тус сургалт нь Гамшгаас хамгаалах тухай хууль, “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд жил бүр зохион байгуулдаг гэдгээрээ онцлог ач холбогдолтой юм.

Сургалтад иргэн, аж ахуй нэгж байгууллагын 45 суралцагч хамрагдаж байгаа бөгөөд танхимын болон дадлага ажлын 110 цагийн хичээлийг эзэмшиж байна.

Мөн тусгай зөвшөөрөл авах хуулийн этгээд, иргэнд эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлан ажиллах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг өгч, мэргэшүүлнэ.

2026/04/02
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/04/02
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/04/02
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ