Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын VI багийн Хатгал тосгон “Тойлогтын үзүүр” гэдэг газар өнгөрөгч нэгдүгээр сарын 11-нд живсэн Зил 131 загварын автомашиныг Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа С.Ганболдоор ахлуулсан алба хаагчид, ар гэрийн нийт 23 хүн, жижиг оврын экскаватортайгаар татан гаргаж, эзэмшигчдэд хүлээлгэн өглөө.

Тус автомашин нь 23 метрийн гүнд живсэн байсан бөгөөд 10м урттай, 3.5м өргөнтэйгээр мөс гудамлаж, эргээс 90 метрийн зайнаас татан гаргасан байна.

Тухайн үед автомашин осолдсон хэсгээр хар, цагаан хилтэй, мөснүүд хэсэг хэсгээр бутарсан, мөсний зузаан 30-40 см, орзон ихтэй (мөс 1м-1.5м өндөртэй овойж ёрдоож хөлдсөн), татах автомашин аль ч талаараа очих боломжгүйгээс гадна Зил-131 автомашин хамраараа доош харсан, 10 куб хуурай түлээ ачсан, түлээний арын хэсэг мөсөнд хавчуулагдсан байдалтай, хар хил гэнэт хөдлөх тохиолдолд автомашин живэх магадлалтай байсан учраас татан гаргах ажиллагааг түр хугацаагаар хойшлуулаад байсан юм.

Хөвсгөл аймгийн хэмжээнд он гарсаар мөс цөмөрсөн 10 удаагийн дуудлага бүртгэгдэж, 6 иргэн амь насаа алдсан байна. Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэж байгаа зөрчил тасрахгүй байгаа тул ард иргэд, малчид, тээвэрчид та бүхэн урин дулаан цаг эхэлж байгаатай холбогдуулан гол нуурын мөсөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
.jpg)
2026/04/01
Онцгой байдлын цаг“Онцгой байдлын цаг” нэвтрүүлгээ 14 хоног тутамд давталттайгаар МҮОНТ-ийн 1, 2 дугаар суваг, Малчин, UBS телевизүүдээр тус тус хүлээн авч үзээрэй.
2026/04/01
Шинэ мэдээТус арга хэмжээнд нийслэлийн хүрээнийн Онцгой байдлын байгууллагын анги, салбар, нэгжийн алба хаагчид хамрагдаж, сэтгэлзүйч Г.Наранбаатар лекц уншиж, харилцан ярилцлага хийж, туршлага, мэдээллээ хуваалцсан бол дуучин О.Гантулга ая дуугаа өргөж, алба хаагчдад ажлын амжилт хүслээ.
2026/04/01
Шинэ мэдээДуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, нийт 5 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 59 иргэнийг гаргаж, аюулгүй байдлыг хангалаа.