Гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт, шалгалтыг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд "Үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, химийн хорт болон аюултай бодис ашигладаг иргэн, хуулийн этгээдийн үйлдвэр, агуулахад гамшгаас хамгаалах төлөвлөгөөт хяналт шалгалт"-ыг  энэ сарын 09-30-ны өдрүүдэд зохион байгууллаа. 


Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, баримт бичгийн шаардлагын хэрэгжилт, байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний биелэлт болоод ажилтан, алба хаагчдын мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг шалгаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь болон байцаагчийн эрх зүйн баримт бичгийн хүрээнд арилгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна.


Ингэснээр үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх, байгууллагын аюулгүй байдлыг хангах боломж бүрдэж байна. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ