Хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ долоо хоногт /2026.03.30-04.03/ нийслэлиийн хэмжээнд зохион байгуулж байна.

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Аврах анги, "Жаргалан" II цэцэрлэг хамтран гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх практик сургалтад тус цэцэрлэгийн 4 настай ахлах бүлгийн хүүхдүүдийг хамрууллаа.

Сургалтаар гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх аргыг танин мэдүүлэх, бие даах чадварыг эзэмшүүлэх зорилгоор нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, аврагч нарын ажил, мэргэжлийн онцлогийг танилцуулж, өндрөөс аврах болон газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх дадлагыг биетээр олгосон нь анхны тохиолдол болсон юм.

2026/03/30
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/03/30
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/03/30
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ