НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагчийн ажлын алба болон түүний харьяа олон улсын байгууллагуудын Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн багийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хурлыг НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яаап ван Хиерден УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар удирдан явуулсан бөгөөд хурандаа Т.Баярхүү хаваржилтын нөхцөл байдлын байдлын талаар мэдээлэл танилцуулсан юм.

Хуралдаанаар 2025-2026 оны өвлийн цаг агаарын нөхцөл байдал, ирэх хаврын урьдчилсан төлөвийн талаар мэдээлэл танилцуулж, Хүмүүнлэгийн тусламжийн багийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Энэ үеэр ихэнх нутгааро дулаарч байгаатай холбогдуулан хуурайшилт нэмэгдэж, үүнээс шалтгаалсан хээрийн түймрийн эрсдэл, мөн өндөр уулархаг бүс нутагт шар усны үер үүсэх нөхцөл бүрдэж байгааг анхааруулсан юм.
.jpg)
2026/03/26
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/03/26
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/03/26
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ