Гамшгийн төрөл, ангилал, учирч болзошгүй эрсдэл, аюулын үед авах арга хэмжээний талаар мэдлэг, чадварыг олголоо

A- A A+

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр, зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" сургалтын хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан  төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын хэмжээнд гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг тогтмол үе шаттайгаар хэрэгжүүлж байна. 

Тухайлбал, ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалтын төв-116 дугаар ангиас энэ сарын 23-25-ны өдрүүдэд  Оюуны ундраа 96, нийслэлийн ерөнхий боловсролын 14, 32 дугаар сургуулийн дунд, ахлах анги болон Ус сувгийн удирдах газар, Үндсэн хуулийн цэц, Хүнс, технологийн политехник коллеж, Монгол-Солонгосын политехник коллежийн  “Электрон жаал” дунд сургуууль, нийслэлийн  14-р сургууль, Улаанбаатар дунд сургууль, сургуулийн өмнөх боловсролын 309 дүгээр нийт 1400 орчим иргэнд  гамшгийн эрсдэлийг танин мэдэх, урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул, эрсдэлийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах, туслах, анхны тусламж үзүүлэх, сэтгэл зүйн хувьд бэлэн байх мэдлэг, чадварыг олголоо. 

Сургалтаар  газар хөдлөлт, гал түймэр, утаат орчин, анхны тусламж үзүүлэх зэрэг суурь ойлголтыг нас, сэтгэхүйн онцлогт тохируулан ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр олгож, практик дадлага, сургалтын үзүүлэн, жишээ нөхцөл байдлын дасгалуудаар дамжуулан бодит нөхцөлд айж сандралгүйгээр зөв үйлдэл хийх  дадлыг суралцагчдад эзэмшүүлэхэд дэмжлэг үзүүлсэн юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ