“Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлагын эхний шатны төлөвлөлтийн уулзалтыг зохион байгууллаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газар, АНУ-ын Энэтхэг Номхон далайн цэргийн командлал хамтран “Говийн чоно 2026” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт дадлагыг ирэх есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна..

Энэ хүрээнд ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газрын дарга, хурандаа Х.Сүхбаатараар ахлуулсан ажлын хэсэг тус  аймагт энэ сарын 24-25-ны өдрүүдэд ажиллаж, Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат, Улаангом хотын захирагч Ц.Ганзориг болон АНУ-ын Монгол дахь Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе, дэд хурандаа Жэймс Малое, атташегийн орлогч, хошууч Дмитри Леонтев нартай сургалт дадлагын талаар санал солилцох уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтын үеэр хурандаа Х.Сүхбаатар “Говийн чоно” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт дадлагын цар хүрээ, ач холбогдол жил бүр өсөн нэмэгдэж, олон улсын түвшинд танигдаж буйг онцолж, орон нутгийн төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо дадлага сургуулийг амжилттай зохион байгуулахад нэн чухал болохыг онцолсон юм. Түүнчлэн өндөр уулс, гол нуурууд ихтэй Увс аймгийн хувьд өндрөөс болон уснаас аврах үйл ажиллагааг явуулах, гамшгийн хариу арга хэмжээ, нөхөн сэргээх үйл ажиллагааг салбар хоорондын хамтын ажиллагаанд тулгуурлан шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг мэдээллээ.

Увс аймгийн Засаг дарга Э.Насанбат тус дадлага сургуулийг Увс аймагт зохион байгуулснаар гамшгаас хамгаалах орон нутгийн хүчин чадлыг бэхжүүлэхээс гадна гадаад улс, орнуудтай цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх болоомж учраас шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн АНУ-ын Энэтхэг Номхон далайн командлалын иргэн цэргийн багийн ажилтан, тэргүүн түрүүч Карлтон Шварц, Агаарын хүчний эмч, хурандаа Жон Бостон нар ажлын хэсгийн хамт орон нутгийн холбогдох үйлчилгээний байгууллагууд, техникийн сургалт, дадлага хийх обьект, талбай, академик сургалт болон штабын дадлага хийх байр танхимуудтай танилцаж, төлөвлөлтийн хурлыг зохион байгууллаа.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Дуудлагын дагуу тухайн нийслэл, аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг авран хамгааллаа.

Томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа

Энэхүү дадлага сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын  гамшгаас хамгаалах төлөвлөгөө” болон салбар төлөвлөгөөг удирдлага болгож, болзошгүй гамшиг, ослын үед хариу арга хэмжээг хэрэгжүүлэх арга тактикийг туршиж, үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа.

Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.27-2026.08.03) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.