Улсын хэмжээнд өнөөдөр /2026.03.24/ 12:00 цагийн байдлаар ой, хээрийн 2 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.
Үүнд:
Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн "Дэнж" гэдэг газар өчигдөр /2026.03.23/ 17:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний газрын алба хаагчид болон Дөргөн, Чандмань сумын мэргэжлийн ангийн нийт 99 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын IV багийн “Шахайн ширээ” гэдэг газар өнөөдөр /2026.03.24/ 11:20 цагт гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.
Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 24-ний байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Дадал, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баяндун, Хөвсгөл аймгийн Ханх буюу 6 аймгийн 7 суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.
Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 444 га талбай өртсөн бөгөөд түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин буурсан үзүүлэлттэй байна.
2026/03/24
Шинэ мэдээХурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа
2026/03/24
Шинэ мэдээОй, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
2026/03/24
Шинэ мэдээУлсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ