Сургалтаар эрсдэлийн үнэлгээ, мэдээлэлд суурилсан ороон нутгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулна

A- A A+

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр тогтоолоор “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө”-г шинэчлэн батлуулсантай холбогдуулан ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газар, Эрсдэлийн удирдлагын газар хамтран “Гамшгийн эрсдэлийн үнэлгээнд суурилсан төлөвлөлт, гамшгаас хамгаалах бэлэн байдал 2026-003” сэдэвт дадлага, сургуулийг Дундговь аймагт зохион байгуулж байна.

Энэ сарын 23-27-ны өдрүүдэд үргэлжлэх тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хариуцсан 60 орчим мэргэжилтнүүд хамрагдаж байгаа юм.

Дадлага, сургалтын хугацаанд алба хаагчид гамшгаас хамгаалах үйл ажиллагааны мэдлэг, ойлголтоо бататгахаас гадна бүх шатны гамшгаас хамгаалах төлөвлөгөөний загвар төслүүдийн уялдаа холбоог ханган, тэдгээрийг илүү үр дүнтэй, хэрэгжихүйц байдлаар боловсруулна.

Эрсдэлийн үнэлгээ, мэдээлэлд суурилсан гамшгаас хамгаалах төлөвлөгөөг боловсруулснаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, гамшгаас хамгаалах алба болон мэргэжлийн ангийн чадавх сайжирч, төлөвлөлтийг илүү бодитой, үр дүнтэй хэрэгжүүлэх боломж бүрдэхийн зэрэгцээ гамшгийн улмаас учирч болзошгүй хохирлыг бууруулах ач холбогдолтой юм.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ