"Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг зохион байгуулж байна

A- A A+

Ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж  байгаатай холбогдуулан ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах  сургалтын төв-116 дугаар ангиас гамшгаас хамгаалах анхан шатны сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 122 дугаар сургууль, 33 дугаар сургууль, нийслэлийн 309 дүгээр цэцэрлэгийн нийт 147 суралцагчийг хамруулан гамшгийн үед өөрийгөө болон бусдыг хамгаалах анхан шатны мэдлэг, дадлыг эзэмшүүлэхэд  онол, дадлагын хосолссон мэдлэгийг олгосон юм. 

Сургалтын үеэр гамшгийн төрөл, ангилал, учирч болзошгүй эрсдэл, аюулын үед авах арга хэмжээ, газар хөдлөлт, гал түймэр, утаат орчин, анхны тусламж үзүүлэх суурь ойлголтуудыг насны онцлогт тохируулан ойлгомжтой, сонирхолтой хэлбэрээр хүргэхээс гадна практик дадлага, сургалтын үзүүлэн, жишээт нөхцөл байдлын дасгал ажлуудыг ашигласнаар сурагчид бодит нөхцөлд хэрхэн зөв үйлдэл хийх чадварыг эзэмшлээ. 

Сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд зориулсан сургалтыг тоглоомын аргаар, дүрслэл, зурагт материал ашиглан зохион байгуулж, аюулгүй байдлын анхан шатны ойлголтыг энгийн, хүртээмжтэй байдлаар олгосон гэдгээрээ онцлог юм. 

Цаашид “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилтийг улам өргөжүүлж, олон сургууль, цэцэрлэгийн хүүхэд, сурагчдыг хамруулах замаар гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролыг хүргэхээр ажиллаж байна. 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR LEADERSHIP AWARDS 2026”-ын EXCELLENCE AWARD ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ

Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гамшгийн үед шуурхай ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээ