Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улсын Их Сургууль, Япон Улсын Нагоягийн их сургууль, Шинжлэх ухааны академийн Газарзүй геоэкологийн хүрээлэн хамтран Японы хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэний тогтвортой үйл ажиллагаа, боловсрол” төслийн хүрээнд гамшгаас хамгаалах мэдлэг ойлголт өгөх зорилгоор боловсруулсан “Боосай карт” тоглоомыг нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон холбогдох байгууллагуудад хүлээлгэн өглөө.

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад 2026-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны III үе шатны төлөвлөгөөнд “Боосай карт”-ыг ерөнхий боловсролын бүх сурагчдад олгож, картан тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн болгох арга хэмжээг тусгасан бөгөөд “Боосай карт” нь хүүхдүүдэд тоглоомын аргаар гамшгаас хамгаалах мэдлэг олгодог хичээлийн хэрэглэгдэхүүн юм.

Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн II улирлын бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж, энэ хүрээнд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Боосай карт”-ыг түгээж, хүүхдүүдэд гамшиг, осол, аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг тоглоомын аргаар олгох зорилтыг хэрэгжүүлж байна.

“Боосай карт” нь тохиолдож болзошгүй гамшиг, осол, аюулт үзэгдэл, замын хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй амьдрах ухааны мэдээ, мэдээллийг монгол ардын зүйр цэцэн үг, эртнээс уламжилж ирсэн домог яриа хэлбэрээр бичиж, бүтээсэн гэдгээрээ ач холбогдолтой юм.

2026/03/20
Шинэ мэдээДуудлагын дагуу тухайн нийслэл, аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг авран хамгааллаа.
2026/03/20
Шинэ мэдээЭнэхүү дадлага сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын гамшгаас хамгаалах төлөвлөгөө” болон салбар төлөвлөгөөг удирдлага болгож, болзошгүй гамшиг, ослын үед хариу арга хэмжээг хэрэгжүүлэх арга тактикийг туршиж, үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа.
2026/03/20
Шинэ мэдээУлсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.27-2026.08.03) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.