Гамшгийн эрсдэлийн удирдлагын мэдлэгээ нэмэгдүүлж, төлөвлөх чадварт суралцлаа

A- A A+

Онцгой байдлын ерөнхий газраас “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох” нь АДАПТ төсөлтэй хамтран “Урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хариуцсан мэргэжилтний чадавхжуулах сургалт”-ыг энэ сарын 16-20-ны өдрүүдэд “Глобал Сивик Шэйринг” ТББ-ын сургалтын төвд зохион байгууллаа.

  Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын Урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ хариуцсан 30 гаруй мэргэжилтнүүд хамрагдаж, гамшгийн эрсдэлийн удирдлага, олон улсын болон улсын гамшгийн эрсдэлийн нөхцөл байдал, цаашдын төлөв, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны чиг хандлага, уур амьсгалын гаралтай гамшгийн эрсдэлийг бууруулах арга зам, нөлөөлөлд суурилсан урьдчилсан мэдээ, санхүүжилт, газар хөдлөлт, ой хээрийн гал түймрийн гамшгийн эрсдэлийг бууруулах чадавхыг бэхжүүлэх чиглэлээр онол, практикийн мэдлэгийг  олгосон юм.

 

Мөн хэвлэл, олон нийттэй харилцах арга,  зохион байгуулалт, эрхзүйн баримт бичиг болон үндэсний хэмжээнд боловсруулсан эрсдэлийн ерөнхий үнэлгээний өгөгдөл, дата, мэдээлэлд тулгуурлан аймаг, 330 сум, багийн түвшинд гамшгийн төрлөөр ангилан газарзүйн мэдээллийн систем дээр зураглал боловсруулах чадварыг эзэмшүүллээ.

 

Ингэснээр гамшгийн орон зайн мэдээллийн системийг ашиглан өөрийн орон нутгийн хэмжээнд эрсдэлийн зураглалыг гамшгийн төрөл тус бүрээр боловсруулах, олон нийтэд гамшгаас хамгаалах мэдээ, мэдээлэл түгээх, цахим хуудас хөтлөх анхан шатны ур чадварыг эзэмшснээр гамшгийн эрсдэлийн удирдлагын тухай мэдлэг ойлголт нэмэгдэж, эрсдэлийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах, төлөвлөх чадварт суралцлаа.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Үерт автсан, үерийн усанд боогдсон 82 удаагийн дуудлагаар иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа

Дуудлагын дагуу тухайн нийслэл, аймаг, дүүргийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, 38 иргэний амь насыг авран хамгааллаа.

Томилгоот бүрэлдэхүүний гамшгаас хамгаалах тактикийн хамтарсан дадлага сургуулийг зохион байгууллаа

Энэхүү дадлага сургууль нь Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын  гамшгаас хамгаалах төлөвлөгөө” болон салбар төлөвлөгөөг удирдлага болгож, болзошгүй гамшиг, ослын үед хариу арга хэмжээг хэрэгжүүлэх арга тактикийг туршиж, үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангалаа.

Аюулт үзэгдэл, ослын 106 дуудлагаар 56 иргэний амь насыг авран хамгааллаа

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт (2026.07.27-2026.08.03) нийслэлийн 8 дүүрэг, 15 аймгийн 28 суманд аюулт үзэгдэл, ослын 106 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.