Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

  Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр:  Нийт нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр -6...-11 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 0...-5 градус хүйтэн, Монгол-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +6...+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 3-8 метр, Өмнөх өдрөөс 4 градусаар дулаарч +4...+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 23-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20, 23-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -20...-25 градус, өдөртөө -5...-10 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө +4...-1 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +12...+17 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +8...+13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хэсгээр бага зэрэг хүйтрэнэ.

Гал түймэр:

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 23 дугаар хорооны 17 дугаар гудамжинд амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 03.18-ны өдрийн 12:39 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар, 2 метр  хашаа тус тус шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 03.19-ний өдрийн 04:05 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн О-ын 4х6 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Далайн гадаргуугийн дундаж хэм +21.1-д хүрчээ

Далайн усны хэм нэмэгдэхийн хэрээр далай тэнгисийн экологийн тогтолцоо болон эрэг орчмын хот суурингуудад учрах эрсдэл нэмэгдэнэ гэж Дунд хугацаанд цаг агаарыг урьдчилан таамаглах Европын төвийн стратегийн төлөвлөлт хариуцсан захирал Саманта Бёржесс ярьж байна.  

“Цэнгэг усны экосистемийн хамгаалал ба усны салбарын стандартчилал” сэдэвт хэлэлцүүлгийн онцлох ишлэл

Усны газрын дарга, доктор З.Батбаяр: Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг татан гаргаж, экосистемийг хамгаалснаар үр хойчдоо уух уусыг нь үлдээж чадсан.

“Уур амьсгал, усны гаралтай гамшгийн эрсдэл, эрт авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлгийн онцлох ишлэл

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян: "Усны нөөцийн тогтвортой менежмент нь хүний эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт, экосистемийн тэнцвэрт байдлыг хангахаас гадна үер, ган, зудын гамшгийн эрсдэлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлдэг.